logo
MN
global
EN
Хичээлээс гадуурх өсөж хөгжих боломжууд нэг дороос…
ЕБС-ийн сурагчид хичээлийн дараах цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж нийгмийн оролцоо, авьяас чадвараа тодотгох өсөлт хөгжлийн тайлан, Recommendation letter-тэй болох боломжийг бүрдүүлсэн After school апп мэндэллээ.
Эерэг үйлдэл, сайн дурын ажлаараа оноо цуглуулж хүссэн сургалт, өсөлт хөгжилд зориулсан урамшуулал бэлэг үнэгүй авах боломж
Гэр, сургууль, хаа байгаа газарт чинь ойрхон хичээллэж байгаа дугуйлан, арга хэмжээг олж бүртгүүлэхэд хялбар
Хичээлээс гадуур хамрагдсан дугуйлан, арга хэмжээ, сайн дурын ажлуудаа бүртгэлжүүлж, их дээд сургуульд илгээх Recommendation Letter-тэй болох боломж
Өсөж хөгжих эрмэлзэлтэй, идэвх санаачлагатай, эерэг хандлагатай сурагчдын community-д нэгдэж, шинэ найз нөхөдтэй болох боломж

ЕБС-ийн сурагчдад:

Хичээлээ тараад чи цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байна уу? Гэр, сургуулийнхаа ойролцоо авьяас ур чадвараа хөгжүүлэх сургалт хөтөлбөрт хамрагдаж чадаж байна уу? Чамайг уйдах завгүй хөгжүүлэх After School мобайл аппликэйшнд нэгдээрэй. After school мобайл аппликэйшн нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, эцэг эхчүүдэд зориулсан өсөлт хөгжлийн цогц платформ юм. Хичээлийн дүн, даалгавар гүйцэтгэл дангаараа чиний ирээдүйг тодорхойлохгүй. Харин хичээлээ тараад цагаа хэрхэн өсөж хөгжихөд зарцуулж байгаагаас чиний ирээдүй шалтгаална шүү.

CV бүрдүүлэх

Хичээлээс гадуурх хамрагдсан бүх дугуйлан, арга хэмжээ, сайн дурын ажлын тайланг нэгтгэсэн өсөлт хөгжлийн CV-г бүрдүүлж, их дээд сургуульд зориулсан тодорхойлох захидал авах боломжтой. 

Бахархлын самбар

Аппаа идэвхтэй ашигласнаар цуглуулсан XP оноогоороо улирал тутам “Бахархлын самбар”-т өрсөлдөж, бусдадаа үлгэр дууриалал үзүүлж,  урам зориг түгээх боломжтой.

Дугуйлан давтлага

Хичээлээс гадуурх цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүх төрлийн дугуйлан давтлага, сургалтын хөтөлбөр, арга хэмжээнүүдийн байршил, багш, анги танхим, хуваарь, төлбөр гэх мэт мэдээллийг авч, бүртгүүлж, хамрагдахад маш амархан 

Менторшип, зөвлөгөө

Өсвөр насанд зориулсан менторшип, коучинг, сэтгэлзүйн зөвлөгөөг ганцаарчилж авах ховорхон боломж

Бэлэг, урамшуулал

Нийгэм, хүрээлэн буй орчныхоо сайн сайхны төлөө хийж буй сайн дурын ажил, санаачлагаараа хийсэн эерэг үйлдлүүдээ бүртгэлжүүлж, урамшуулал бэлэг авах боломжтой

After School аппликэйшныг ашиглан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж дараах боломжийг өөртөө бий болгоорой

quoteХамгийн “супер” нь сурагч хүүхдүүдэд өөрийн идэвх санаачлагаараа хийсэн сайн дурын ажлаа апп-д бүртгүүлснээр “А” оноо цуглуулж өөрийн хүссэн сургалт, дугуйланд хамрагдахаас гадна өсөлт хөгжлийг дэмжих олон төрлийн бэлэг урамшуулал авах бүрэн боломжийг олгож байна.quote

phone-image

Сургалтын байгууллагуудад:

Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан бүх төрлийн дугуйлан, сургалт дамжааны үйл ажиллагаа эрхлэгчдийг After School аппликэйшнд нэгдэж, хичээлээс гадуурх боловсролын үйлчилгээг хялбараар сурагчдад хүргэх хамгийн оновчтой сувгийг бид санал болгож байна. Бидэнтэй нэгдсэнээр:

Эх орны ирээдүй хүүхэд залуусаа урамшуулах, дэмжих нийгмийн хариуцлагатай аянд нэгдэх

Борлуулалтын хамгийн оновчтой онлайн сувагт байрших

Борлуулалтын дата, бүртгэл, төлбөрийн мэдээллээ хялбаршуулсан байдлаар хянах

Маркетингийн суваг болгон ашиглах /баннер, онцлох, мэдэгдэл/

Дугуйлан давтлагууд

ТХЗ-ын хүрээнд хамтрах байгууллагуудад:

Албан байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд манай Дэмжигч байгууллагаар ажиллах бүрэн боломжтой. Нээлттэй компаниудын хувьд ESG/БОНЗ тайлагналын хүрээнд, харин ХХКомпаниудын хувьд ирэх оноос Олон улсын нягтлан бодох...
Дэлгэрэнгүй унших

Дэмжигч байгууллагууд

Бидний ирээдүйг хөтлөх хүүхэд залууст Тэгш гараа, Тэгш боломжийг бий болгож, өсч хөгжих боломжийг ойртуулах үйлсийг маань дэмжин ажиллаж буй байгууллагууддаа талархал илэрхийлье.

Хамтрагч байгууллагууд

Бидний тухай

Өнөөгийн дэлхий дахинаа шийдэх шаардлагатай тэргүүний асуудал нь “ХҮН БҮРД ЭРХ ТЭГШ НИЙГЭМ”-ийг цогцлоон бүтээх бөгөөд After School-ийн хамт олон нь Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залууст зориулан боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулахад дэмжлэг болохоор Афтер Скүүл платформыг бүтээсэн юм. 

Бид “Нэгдсэн Үндэстний Байгууллага”-ын “Тогтвортой Хөгжлийн 17 Зорилгууд”-ын 5 зорилгын хэрэгжилтийг дэмжин үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

Баг хамт олон

Менежмэнтийн баг
Технологийн баг
Зөвлөхүүд
Б.Тэмүүлэн
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Х.Саруул
Хамтран үүсгэн байгуулагч, Хамтын ажиллагаа хариуцсан захирал
Э.Анударь
Үйл ажиллагаа хариуцсан захирал
А.Амармэнд
Бизнес хөгжлийн ахлах менежер
О.Баттуяа
Санхүү, үйл ажиллагааны менежер 
Ц.Мөнхжин
Хөтөлбөрийн менежер

Шагналууд

Featured in

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

probackground
"
Өөртөө маш том хөрөнгө оруулалт хийж, хүн хөгжье гэвэл орон зай огтхон ч хязгаарлалт болдоггүйг мэдэрсэн. Нархан асрамжийн газарт сайн дурын ажил хийж мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээх урам зориг авсан.  
"

М.Лхагважаргал

Завхан аймаг Лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн 11б ангийн сурагч

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

probackground
"
Сайн дурын ажлын хүрээнд чадахаараа бусдад туслахыг хичээж, сургуульдаа халуун дулаан уур амьсгал бий болгохыг зорилоо. Мартын 8 болон эр цэргийн баяруудыг тохиолдуулан 'Love box' аяныг сургуульдаа зохиов. Мөн үйлчлэгч эгч нартаа туслах зорилгоор 'Хөөсний баяр' үйл ажиллагааг зохиож сургуулийнхаа давхруудыг ангийнхантайгаа цэвэрлэсэн. Бусдад туслах ийм гоё боломжийг олгосон Equity Lab-ын хамт олонд баярлалаа.
"

А.Нандин-Эрдэнэ

Төв Жаргалант ЕБС-ийн 10-р ангийн сурагч

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

probackground
"
Малчны хотонд очиж сайн дураараа 7 хоног туслах малчин хийлээ. Ундааны сав, лааз зэрэг хог хаягдалтай их таарсан тул түүж Мөрөнгийн дахивар авдаг цэгт тушаасан. Цаашдаа бас шил, лааз дахивар авах цэгт тушааж Ид Шидийн оронд хандив өгч байхаар төлөвлөж байна. 
"

А.Нямжаргал

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн Цогцолбор сургуулийн 11е ангийн сурагч

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

probackground
"
Тэгш Гараа хөтөлбөрийн сургалтууд үнэхээр сонирхолтой, өгөөжтэй байлаа. Миний хувьд өөрийгөө шагнах шагнал байсан гэж хэлж болно. Хөтөлбөрөөс олж мэдсэнээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсээр байгаа. Маш их баярлалаа. 
"

Х.Хонгорзул

Өмнөговь аймаг, Цогтцэций 2-р сургуулийн 12а ангийн сурагч

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

probackground
"
Тэгш гараа бүтэн жилийн хөтөлбөрт хамрагдаж, их сургуулийн 4 жилийн тэтгэлэг авч чадсандаа маш их баяртай байна. Хөтөлбөрийн хүрээнд бусдыг ойлгох, өөрийгөө зөвөөр илэрхийлэх зэрэг олон чухал чадваруудыг сурсан. Маш олон хүүхдэд энэ хөтөлбөрт хүрээсэй гэж боддог. 
"

А.Үүрцайх

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Программ хангамжийн оюутан

Бидэнтэй холбоо барих

info@afterschool.mn

7739-1010

Аппликэйшн татах

qr
Copyright © 2023 After School. All Rights Reserved.