Afterschool нууцлалын бодлого агуулга

Ерөнхий мэдээ, мэдээлэл цуглуулах:


“Аfter School” систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Сургалтын байгууллага” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

1.

Хэрэглэгч гэдэг нь after school мобайл апп системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн сургалтын байгууллагад бүртгүүлэх, сайн дурын ажил хийж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

2.

Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

3.

Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.

4.

Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, сонирхож буй сургалтын мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.

Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл:


Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Импакт тек” ХХК Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

1.

Сургалтын байгууллагад бүртгүүлэх, сургалтад хамрагдахад холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утснд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, ……. гэх мэт.

2.

Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт,хөгжүүлэлт, тест хийх;

3.

Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх;

4.

Техникийн засвар хийх;

5.

Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч,сургалтын байгууллага гэх мэт); болон

6.

Хэрэглэгчид шинэ сургалтын мэдээлэл, хямдрал, оноо ашиглах, тодорхойлох захидал авах мэдээллийг хүргэх зориулалтаар.

Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх:


“Импакт тек” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах


“Импакт тек” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

1.

“Импакт тек” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг ………. дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

2.

Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Импакт тек” ХХК хариуцахгүй болно. “Импакт тек” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

Хэрэглэгч мэдээллээ удирдах


1.

Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.

2.

Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.

3.

Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.

4.

Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд equitylab.mon@gmail.com цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 3-5 хоногийн дотор after school мобайл аппликэйшнээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

Нууцлалын бодлогын шинэчлэл


“Импакт тек” ХХК нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр “After School” мобайл апп болон сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ. Хэрэглэгчийг сургалтад бүртгүүлэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” сургалтад бүртгэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г сургалтын бүртгэл баталгаажих хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.